Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийт 39 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 5 автомашин шатсан байна.
Шалтгаан нөхцөлийг авч үзвэл хөлдсөн автомашиныг ил галаар төөнөж асааснаас 2, цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс 3 автомашин тус тус шатжээ.
Иймд жолооч та бүхэн автомашины цахилгааны аюулгүй байдлыг хангаж, ил гал ашиглан асаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх