“Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө

.Graph
2025-01-21

БНХАУ-ын Харбин хотод 9 дэх удаагийн Азийн өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14-нд зохион байгуулах гэж байна.

Манай улсаас нэ удаагийн наадамд 80 тамирчин оролцоно.

Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цанын спортоор өрсөлдөх болжээ.

Наадамд нийт 11 спортын 64 төрөлд баг, тамирчид өрсөлдөнө.

Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна. Мөн Ази тивийн нийт 34 орны 1500 гаруй тамирчид энэ удаагийн өвлийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын бодоход оролцогчдын тоог давж байгаа юм.

Энэ жил анх удаа Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт багтсанаараа онцлог.

Харбин хотод 1996 онд Азийн Өвлийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe