ОУХМ П.Мөрөн 76 дугаар байрт орлоо

.Graph
2025-01-21

“Дакар ралли-2025” уралдаан Саудын Арабын Биша хотод болж, өндөрлөлөө.

7500 км зайн тус уралдаанд манай улсаас ОУХМ П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөж 135 тамирчдаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ.

П.Мөрөн 59 тамирчинг ардаа орхисон ба түүний анхны “Дакар ралли” уралдаан аж. Мөн 14 өдрийн уралдаанд долоодугаар гараанд  шилдэг 28-д орсон нь онцгой амжилт байлаа.

Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.

“Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдсөн П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.

"Дакар ралли" нь 1977 оноос эхтэй манай дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг. Саудын Арабын Биша хотод 2020 оноос хойш зохиогдож буй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe