Шинэ Ерөнхийлөгч Д.Трамп нэг дор 78 зарлигийг хүчингүй болголоо

.Graph
2025-01-21

Дональд Трамп даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хэдхэн цагийн дараа Жо Байдены гаргасан 78 зарлигийг хүчингүй болгожээ.

Мөн хууль бус цагаачлалтай тэмцэх, АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнээс гаргахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Үүгээр зогсохгүй Капитолын ордонд болсон үймээн самуунд оролцсон 1500 гаруй хүнд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэнээр 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлаас үүдэн яллагдагчаар татагдсан бараг бүх хүн өршөөлд хамрагдах бололтой.

Тэр TikTok нийгмийн сүлжээний хоригийг хэрэгжүүлэх хугацааг 75 хоногоор хойшлуулсан. Уг хуулиар хоригийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр сонголт олгож байгаа боловч  АНУ дахь TikTok-ын хувь заяа эргэлзээтэй хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe