"APT" хамгийн богино хугацаанд 900 сая хандалт авсан K-pop бүтээл боллоо

.Graph
2025-01-21

BlackPink хамтлагийн дуучин Розе болон Бруно Марс нарын "APT" цацагдсан цагаасаа эхлэн Хойд Америк төдийгүй дэлхий дахиныг байлдан дагууллаа. Түүнчлэн Розе K-Pop жанраар дуулсан бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучны нэгээр тодроод байна.

Тус уран бүтээл нь нэгдүгээр сарын 19-ны өглөөний 4 цагийн үед YouTube сувагт 900 сая хандалт авснаар 12 жил эвдэгдээгүй байсан “Gangnam Style"-ийн амжилтыг ардаа орхиж, К-Роp түүхэнд хамгийн богино хугацаанд 900 саяын босго давсан бүтээл боллоо.

Өмнө нь 2012 онд  алдарт PSY “Gangnam Style” сингл 900 сая хандалтыг авахын тулд 144 хоног зарцуулж байсан бол Өмнөд Солонгосын алдартай “Apateu“ буюу “Apartment“ хэмээх тоглоомоос сэдэвлэсэн APT видео 2024 оны 10 сарын 18ны өдрийн 13.00 цаг гаргаж 900 сая хандалт авахад ердөө 92 хоног 15 цаг зарцуулсан гэсэн үг.

Youtube суваг дээр  900 сая хандалтыг хамгийн түрүүнд хүрсэн бүтээл: 

  • Adele Hello
  • Ed Sheeran Shape of you
  • Luis Fonse Daddy Yankee Despasito
  • J.Balvin Willy Willian Mi Gente нар юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe