Энэ жил гуравдугаар сарын 1-ний “Шинийн 2”-нд золгоно

Ж.Номин
2025-01-21

Сар шинийн баярыг хэзээ тэмдэглэх тухай маргаан сошиал орчинд хөвөрч, иргэдийг талцуулаад амжсан. Тэгвэл өнөөдөр Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийн тус маргааны эцэслэлээ. 

Тодруулбал, XVII жарны хөхөгчин могой жилийн шинийн 1-ний өдөр тохиох аж. Энэ жилийн шинийн нэгэн тасарч, цагаан сарын баярын битүүний өдөр хоёрдугаар сарын 28-нд, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохионо. 

Энэ үеэр сүүлийн жилүүдэд битүүн, шинийн 1 яагаад тасалдаж буй талаар ШУА физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Бямбажаргал "Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн 1-нийг таслаад байгаа юм биш. 1944 онд Шинийн 1 тасарч, 1948 онд Шинийн 1 давхцаж байсан" гэлээ. 

Ташрамд, Зурхайн ухаанд өдөр давхцах, тасрах тохиолдол гардаг. Зурхайд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхацвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг юм. Энэ нь од эрхсийн хөдөлгөөний үйлчлэл түргэн, удаан байдгаас шалтгаалдаг аж.

Тэгэхээр Монголчууд хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгох юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe