BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie анхны бие даасан цомгоо гаргахаа мэдэгдлээ.
Тодруулбал, өнөөдөр буюу 1-р сарын 22-нд OA Entertainment-аас Jennie 3-р сарын 7-нд "Ruby" нэртэй анхны студийн цомгоо гаргана хэмээн мэдэгджээ. "Ruby" гэх цомогт түүний 2024 оны 10-р сард гаргасан "Mantra" зэрэг 15 дуунаас бүрдэх аж.
Түүнчлэн тус цомогт Childish Gambino, Doechii, Dominic Fike, Dua Lipa, FKJ, Kali Uchis зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн дуунууд багтжээ.
Ташрамд, тэрбээр 2018 онд анхны соло сингл болох "Solo" дуугаараа BLACKPINK хамтлагаас анхны гоцлол карьераа эхлүүлсэн гишүүн болж байв. Таван жилийн дараа буюу 2023 оны 12-р сард "Odd Atelier" энтертайнментаа үүсгэн байгуулжээ.
Сэтгэгдэл үлдээх