О.Алтангэрэл: Өнгөрсөн хугацаанд 35,4 их наяд төгрөгийн хууль бусаар хөрөнгөжсөн асуудлыг өршөөсөн байдаг

.Graph
2025-01-22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” анхдагч болон бусад 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах авлигын багц хуулийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг нь нийтийн бухимдлыг төрүүлдэг. Монгол улсын үндсэн хуульд шударгаар хөрөнгө олж авах эрхтэй гэж заасан. Гэтэл манай улс өнгөрсөн хугацаанд удаад 3 удаа өршөөлийн хуулиар 35,4 их наяд төгрөгийн хөрөнгө мөнгөний хууль бус асуудлыг өршөөсөн байдаг. 

Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн хуулийн төсөлд хууль бусаар олж авсан хөрөнгийг хэн яаж хэрхэн хураах юм гэдэг нь тодорхойгүй байсныг хуульчилж өглөө. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана. Хууль бусаар хөрөнгөжсөн талаар мэдээлэл өгвөл урамшуулах тухай тусгасан.

Авлигын гэмт хэрэгт хамгийн зөв шийдвэр нь хөрөнгө хураах байдаг. Энэ хуультай холбоотой ил далд эсэргүүцэл их явагдаж байна. Хувийн өмчийг хураах талаар энл огт яриагүй. Харин өндөр дээд албан тушаал хаших үздээ үндэслэлгүй олж авсан хөрөнгийг хураан авах тухай хуульчлах гэж байна. Өнгөрсөн 23 жилийн өндөр дээд албан тушаалтан тус хуульд хамаарч шалгагдана. 300 гаруй хүний асуудал яригдана гэж тооцсон. 

Товчхондоо цалингаас давсан орлогоо тайлбарлаж чадахгүй бол хураагдана. Баяжих гэж төрд орохүй ээ. Бизнес хий төрийн албаннаас гар гэсэн агуулгаар ирээдүйд чиглэсэн бас төрийнхөнд зарчимыг нь чиглүүлсэн хууль юм” хэмээв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe