Энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр доорх байршлуудад 20 минут хөдөлгөөн хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг хүсэв. Маргааш улс орон даяар Ерөнхийлөгч агсан П.Очирбат агсны дурсгалын хүндэтгэн, гашуудал зарласан.
Талийгаачийг эцсийн замд нь үдэхдээ өглөө 06:40-өөс улсын III-р эмнэлгээс гаргаж, 10-р хороолол, баруун 4 зам, төв шуудангийн уулзвараар Төрийн ордонд ирнэ. Ингээд салах ёс гүйцэтгэснээр Төрийн ордны зүүн хойд уулзвараас Сэлбэ голын гүүрний төгсгөл, Сансрын тойрог, ХХЕГ-ын арын уулзвар, Алтан-Өлгийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулах аж.
Иймээс дээрх заагдсан маршрутад авто замын хөдөлгөөнийг 20 хүртлэх минутаар хязгаарлах тул иргэд, жолооч нарыг хүндэтгэлтэй хандаж шаардлагтай бол өөр замыг сонгон зорчихыг уриалав.
Сэтгэгдэл үлдээх