Тайландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлснээр олон хос гэрлэлтээ батлуулж байна

.Graph
2025-01-23

Өнгөрсөн жил Тайландын эзэн хаан Ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуульд гарын үсэг зурсан. Ингэснээр тус улс ЛГБТ гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн Азийн гурав дахь улс Зүүн өмнөд азид анхны орон болж байгаа юм.

Тайланд улсын Үндсэн хуулийн дагуу энэхүү хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 22-нд буюу өчигдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар, ижил хүйстэн хосууд бусад гэр бүлийн нэгэн адил татварын хөнгөлөлт эдлэх, бие биеийнхээ хөрөнгийг өвлөх, нэг нь ухаангүй байгаа үед эмчилгээ хийлгэх зөвшөөрөл олгох зэрэг эрхийг эдэлнэ. Тэд мөн хүүхэд үрчилж авах эрхтэй болж байна.

Хууль хүчин төгөлдөр болсноор 300 гаруй ЛГБТ хос Нийслэл Бангкок хотын төвд гэрлэлтээ бүртгүүлэхээр очер дараалал үүсээд байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл тус улсад 10 гаруй жил үргэлжилсний эцэст өнгөрсөн онд биеллээ олж, Эзэн хаан албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Судалгаанд оролцогчдын 96.6 хувь иймхүү төрлийн гэрлэлтийг дэмжсэн байна.

Дашрамд сонирхуулахад Азийн орнуудаас одоогоор Балба улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрдөг бөгөөд мөн Тайвань ийм төрлийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe