Н.Номтойбаяр: Оранотай байгуулсан гэрээний нөхцлийг бусад компаниуд даахгүй шүү

Б.Сувданзаяа
2025-01-23

Засгийн газраас Францын Засгийн газар болон Орано групптэй уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлэв.

Товчхондоо бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Засгийн газрын Францын Засгийн газар болон Орано групптэй хийсэн гэрээний нөхцлүүдийг бусад стратегийн ордуудыг ашиглах үедээ тулгах юм бол нэмж хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн байна. 

Энэ талаар тэрэр "Оюутолгой дээр 34 хувийг нь эзэмшээд явсан. Сүүлдээ баахан поп гишүүд гарч ирээд бараг 50 хэдэн хувь эзэмших юм болоод, тэгээд эцсийн дүндээ өнөөдөр Оюу толгойн төсөл хөтөлбөр үр өгөөжөө шууд байдлаар өгөөд байгаа юм уу. Сая Оранотой байгуулсан гэрээ хэлэлцлийг харвал, төр тодорхой хэмжээнд хувьцаагаа эзэмшье, гэхдээ бид АМНАТ-өө түлхүү авъя гэсэн. Магадгүй нэг талдаа зөв. Гэхдээ энийг дагаад сөрөг талууд байгаа. Энийг бусад компаниуд дааж давж чадахгүй байхгүй.

Би чуулганд дээр хэлсэн. Ураны лиценз эзэмшигч 7 компани байна. Оранотай байгуулсан нөхцлөөр наад 7 компани чинь ураны олборлолтыг хийж чадахгүй, хэцүү шүү. Маш том АМНАТ тавьчихаж байгаа байгаа юм. Энэ чинь нийтдээ 3 төрлийн АМНАТ, дээрээс нь 13 төрлийн татвар. Нийт татварын хэм хэмжээг бодоод үзэхээр нөгөө төсөл хөтөлбөр чинь эдийн засгийн үр ашигтай байж чадах юм уу, чадахгүй юм уу. Ийм жишгээр бусад стратегийн орд тодотголтой компаниудтай гэрээ байгуулах юм бол хэн ч энэ үйлдвэрлэлийг явуулахгүй. 

Хэн алдагдалтай ажиллахын төлөө бизнесийн үйл ажиллагаа явуулах юм бэ. Үнэн биз дээ. Ямар ч мангар тэгж явуулахгүй л байхгүй юу" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe