Г.Лувсанжамц: Ипотекийн зээлийг 120 м.кв хүртэлх талбайтай байранд олгодог болох хэрэгтэй

Ж.Номин
2025-01-23

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Ипотекийн зээлийн журмын талаар өөрийн байр сууриа хуваалцжээ. 

Тэрбээр, Хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмын талаар Монгол банканд буруу зөвлөмж өгсөн гэж үзэж байгаа бөгөөд ипотекийн зээлийг 120 м.кв хүртэлх талбайтай байранд олгодог болох хэрэгтэй хэмээв. 

Түүнчлэн нэг өрхөд нэг удаа олгож, нийт зээлийн 50-аас дээш хувийг дэд төвүүдэд баригдах байранд олгох хэрэгтэйг онцолжээ. 

Одоогийн байдлаар  80 м.кв хүртэлх талбайтай орон сууцанд тус зээлийг олгож буй. Тэгвэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ипотекийн зээлийг 50 м.кв талбайтай байранд олгож, зээлийн хэмжээ, хүүг бууруулснаар зорилтот бүлгийнхнийг орон сууцтай болгох боломжтой гэх саналыг илэрхийлсэн. 

Харин Г.Лувсанжамц гишүүний хувьд хүн амаа өсгөх бодлого барьж байгаа манай улс м.кв томтой буюу олон хүүхэдтэй амьдрах боломжтой орон сууцны бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн байна. 

Мөн ТОСК, НОСК нь төсөл хэрэгжүүлэхдээ 40 м.кв, 60 м.кв, 80 м.кв, 100 м.кв, 120 м.кв гэх мэтээр м.кв-н олон сонголттой байр барих ёстойг дурджээ.

Ташрамд, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд жижиг м.кв-тай байр голчилж нийлүүлсний улмаас орон сууц, хүн амын бодлогын уялдаа алдагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Dundaj singapore amidraltai taniltsaj turshlaga sudaldagguu. Casino, shopping hiij bgd l ywdag shd. Tgd mongold ochood iim hudlaa um yriad

Hudlaa

Дэмжих үү?

2 0

Za bi singapored 5 jil garan amidarch bn. Ulsaas baridag HDB-nuud n tiim jijighen bish shuu. Eostoi ichihgui hudlaa yrij bnaa. Er n mongoloos said darga nar irhere dundaj singaporechuuriin amidraltai

Hudlaa

Дэмжих үү?

2 0

50-100.d songolttoigoor olgoh

zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe