2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзвар дээр Дашваанжил газ ХХК-ийн газ тээвэрлэж явсан том тэрэг Nissan Patrol маркийн машинтай мөргөлдсөн. Үүний улмаас тээвэрлэж явсан газ тэр хавиар нэг тарж, дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтээс болж яг тухайн үед Онцгой байдлын гурван албан хаагч нас барсан бол тэр үед хүнд болон хүндэвтэр түлэгдсэн 4 хүн хожмоо түлэнхийн шархаа даалгүй амьсгал хураасан билээ.
Амь насаа алдсан хүмүүсээс гадна дэлбэрэлтэд өртсөн 207-р байрныхан одоо хүртэл орох оронгүй, түрээсийн байр, зочид буудал дамжин өдөр хоногийг өнгөрөөж байгаа аж. Мөн 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан.
Өнгөрсөн оны эхэнд болсон энэхүү осол Монголчууд бидэнд гуниг харуусал үлдээгээд зогсохгүй, стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журам, онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл ямар чухал болох талаар мартагдашгүй сургамжийг үлдээсэн.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болов?
Хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татав.
Уг хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хоёр хүнд Эрүүгийн хуулийн :
207-р байрыг шинээр барина
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд барилгын ажил энэ онд эхлэх тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Дэлбэрэлтэд өртсөн “Эду апарт” хотхоны 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум, шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг урьдчилсан байдлаар төсөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх