2020-2024 оны УИХ-аас гурил болон малын тэжээлийн импортын татварыг тэглэсэн хууль баталж байсан билээ. Тэгвэл энэхүү хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байгаа аж. Засгийн газраас зудтай үед уг хуулийн төсөл үүргээ биелүүлсэн, гэвч энэхүү шийдвэр нь дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн тул эргүүлэн татварыг өмнөх хэмжээнд болгох шаардлагатай байна гэж үзжээ.
Тодруулбал, энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш улаанбуудайн тариалалт буурч, гурилын үйлдвэрлэл буураад зогсохгүй 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн 3-4 үйлдвэр хаалгаа барихад бэлэн байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.
Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө асуудлыг шийдэх аж. УИХ-ын хүрээнд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэснээр үнэ нь төдийлөн буурсангүй, харин ч дотоодын хэдэн компаниудаа дампуурууллаа гэх шүүмжлэлийг дагуулаад байсан юм.
Сэтгэгдэл үлдээх