БНСУ-д 14-18 насныхны инстаграм хэрэглээг 60 минут тутам хязгаарлахаар болжээ

.Graph
2025-01-24

БНСУ-ын 14-18 насныхан өдөрт 60 минут инстаграм хэрэглэсний дараа хязгаарлах горим идэвхжихээр болжээ. Уг шийдвэр өнгөрсөн лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн байна.

Хязгаарлах горим мөн шөнийн 22:00 цагаас өглөөний 7 цаг хүртэл идэвхжиж, ямар нэгэн мэдэгдэл ирэхийг идэвхгүй болгож, ирсэн чатанд автоматаар хариу илгээх болно. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ хэнтэй чатлаж байгааг хянах боломжтой, хүүхдийнхээ дэлгэцийн цагийг мөн хязгаарлах боломжтой аж.

Эх сурвалж: Entrepreneurnote....

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe