Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүн тодорлоо

.Graph
2025-01-27

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2025 оны бүх оддын тоглолтод Дорнод болон Өрнөд бүсээс гараанд гарах тоглогчдыг танилцууллаа.

Бүх оддын тоглогчдын гарааны тоглогчдыг  50 хувийг үзэгчдийн саналаар, 25 хувийг тоглогчдын байдлаас, 25 хувийг сошиал медиа сэтгүүлчид гэж хуваан сонгосон юм. Энэ удаагийэ бүх оддын тоглолтоор лигт 21 дэх улирлаа тоглож буй Лос-Анжелес Лейкерс багийн Леброн Жеймс бүх оддын тоглолтод 21 дэх удаагаа сонгогдсон гэсэн өвөрмөц амжилтын эзэн болж байна.

Өрнөд бүсийн гарааны 5 тоглогчооор Стефен Карри  (Голден Стэйт Уорриорз), Шей Гилгеус-Александр (Оклахома-Сити Тандер) Кевин Дюрант (Финикс Санс), Леброн Жеймс (Лос-Анжелес Лейкерс), Никола Йокич (Денвер Наггетс) нарыг сонгосон байна. 

Харин Дорнод бүсээс Жейлен Брансон (Нью-Йорк Никс), Донован Митчелл (Кливленд Кавальерс), Яннис Адетокунбо (Милуоки Бакс), Жейсон Тейтум (Бостон Селтикс), Карл-Энтони Таунс (Нью-Йорк Никс) нар шалгарчээ.

Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 16-ны өдөр Калифорни мужийн Сан-Франциско хотын Bay Arena-д болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe