Улсын Прокурорын Ерөнхий Газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй талаар дурдлаа.
Шалгалтын явцад "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн. Харин эргэж ирээгүй тул гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн аж.
Сэтгэгдэл үлдээх