УИХ-д хурдан удмын адуутай 35 гишүүн байна

.Graph
2025-01-27

УИХ-ын 126 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн шүүж үзвэл, нийт 35 гишүүн хурдан удмын адуутай байна. Үүнээс Ц.Баатархүү гишүүн 146 буюу хамгийн олон хурдан удмын адуутай. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуугүй гэж мэдүүлсэн ч 2024 онд Алдарт уяач цол хүртэж байжээ.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд хурдан удмын адуутай 4 сайд байна. Саяхан Морин спорт уяачдын холбооноос Засгийн газарт хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт өгсөн билээ. Тодруулбал, энэхүү хүсэлтийг хэлэлцэхэд Засгийн газрын Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ц.Баатархүү, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар эрх ашгийн зөрчилтэй гэсэн үг юм. 

Хурдан удмын адуутай .. гишүүний нэр, адууны тоо

  1. Н.Алтаншагай-11
  2. Ц.Баатархүү-146
  3. М.Бадамсүрэн-25
  4. Д.Батбаяр-110
  5. Н.Батсүмбэрэл-15
  6. Б.Батцэцэг-5
  7. Ж.Бат-Эрдэнэ-64
  8. Ж.Баясгалан-50
  9. Ш.Бямбасүрэн-4
  10. Г.Ганбаатар-29
  11. С.Ганбаатар-16
  12. П.Ганзориг-50
  13. Д.Ганмаа-50
  14. М.Ганхүлэг-10
  15. Б.Жавхлан-75
  16. Ц.Идэрбат-20
  17. С.Лүндэг-1
  18. М.Мандхай-4
  19. Л.Мөнхбаатар-12
  20. Ц.Мөнхбат-1
  21. П.Мөнхтулга-30
  22. З.Мэндсайхан-25
  23. Э.Одбаяр-50
  24. У.Отгонбаяр-10
  25. Л.Оюун-Эрдэнэ-5
  26. Ц.Сандаг-Очир-3
  27. Р.Сэддорж-23
  28. Г.Тэмүүлэн-52
  29. А.Ундраа-2
  30. Д.Үүрийнтуяа-1
  31. Ж.Чинбүрэн-4
  32. Ө.Шижир-5
  33. Л.Энхнасан-25
  34. С.Эрдэнэбат-4
  35. С.Эрдэнэболд-1

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe