Мөсөн авиралтын Дэлхийн цомоос Н.Сэлэнгэ алт, Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртлээ

.Graph
2025-01-27

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнээс Н.Сэлэнгэ алтан медаль, Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртлээ. 

Швейцарь улсын Саас Фий хотод болсон энэхүү тэмцээнд нийт 20 орны 125 шилдэг тамирчин өрсөлдсөн байна. Манай тамирчин Н.Сэлэнгэ “Хурд” төрөлд оролцсон бөгөөд 11.83 секундын амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнээс “АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. 

Харин эрэгтэйчүүдийн “Хурд” төрөлд хүч сорьсон Ч.Мандахбаяр 8.25 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Түүний өмнө Ираны тамирчин Мохаммедреза Сафдариан 7.67 секундын амжилтаар алтан медаль хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe