Батлан хамгаалах салбар шинэ нисдэг тэрэгтэй болжээ

.Graph
2025-01-28

Монгол Улсад Нисэх хүчин үүссэний 100 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Тэгвэл энэхүү ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбар шинэ нисдэг тэрэгтэй боллоо. 

Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Airbus компанид үйлдвэрлэсэн цоо шинэ Н-145 нисдэг тэргийг хүлээн авч, дагалдах хэрэгслүүдийг угсрах ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт доор эхлүүллээ. Тун удахгүй аюулгүй байдлын манаанд үүргээ гүйцэтгэж эхэлнэ ээ" гэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe