Instagram CapCut-ийг халах өөрийн “Edits” программыг танилцууллаа

Б.Сувданзаяа
2025-01-28

Instagram Edits нэртэй өөрийн үнэгүй видео засварлах аппликейшн гаргаж байгаагаа зарласан. App Store-ийн жагсаалтад үүнийг 3-р сарын 13 хүртэл татаж авах боломжгүй гэж хэлсэн ч Mosseri 2-р сард худалдаанд гарна гэж мэдэгджээ. Андройд аппликейшн нь "удалгүй" гарах гэж байгаа бөгөөд одоогоор тодорхой огноо дурдаагүй юм.

Инстаграмын тэргүүн Адам Моссери Инстаграмын нийтлэлдээ “Бид утсан дээрээ видео бичлэг хийх сонирхолтой та бүхэнд зориулж "Edits" нэртэй шинэ аппликейшныг зарлаж байна. Бидний үүрэг бол бүтээгчдэд хамгийн сайн хэрэгслээр хангах явдал. Энэ бол бүтээлч хэрэгслийн бүрэн багц бөгөөд урам зориг өгөх тусгай таб, анхны санаануудыг бүртгэх өөр нэг таб, илүү өндөр чанартай камер, таны хүлээж байсан засварлах бүх хэрэгсэл багтсан бөгөөд найзуудтайгаа нооргоо хуваалцах боломжтой юм. Уг програмыг ирэх сар хүртэл татаж авах боломжгүй бөгөөд энэ хооронд бид цөөн хэдэн видео бүтээгчидтэй хамтран тэдний санал хүсэлтийг авч, сайжруулах болно” хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ энэ үйл явдал маш төстэй үнэгүй засварлах программ болох CapCut-д хориг тавьсантай давхацсан юм. “Edits”-ийн функцүүдийн ихэнх нь одоогоор CapCut-д байдаг учир нь тус аппликейшнтай төстэй хэмээн яригдаж байна. CapCut нь TikTok-ийн толгой компани ByteDance-ийн эзэмшилд байдаг бөгөөд энэ нь хүчин төгөлдөр болсон Доналд Трампийн хоригийн нэг хэсэг байсан юм. 

Instagram нь сард 2 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд энэ нь Facebook болон YouTube-ийн дараа орох гурав дахь хамгийн алдартай, олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ юм. Мөн GenZ үеийн 65% нь Instagram ашигладаг гэх судалгаа бий. Үүнээс  харахад хэдхэн жилийн дараах гол худалдан авагчид instagram-д байршиж байна гэсэн үг. Иймээс instagram дээрх өөрчлөлтүүд худалдаа, бизнес эрхлэгчдэд маш анхаарал татахуйц үйл явдал болж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe