Татварын багц хуулийг шинэчилнэ

Ц.Чимэдцэеэ
2025-01-28

“Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарч, Төсвийн байнгын хорооны оролцоотойгоор хуулийн төсөл боловсруулах аж.

Ийнхүү Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд өнөөдөр (2025.01.28) Төрийн ордон хууль тогтоогч, санаачлагч болон бизнес эрхлэгчид уулзан хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Ирэх хаврын чуулганаар багц хуулиа өргөн барина. УИХ-аас ажлын хэсэг гарч байгаа нь Сангийн яамыг шахах зорилготой. Ингэж байж бизнес, ААН-үүдэд ээлтэй хуулийн төсөл боловсруулна" хэмээлээ.

Хэлэлцүүлгийн зорилгыг Урбанек ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Лхагважав "Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж, бизнес эрхэлж байгаа бол ялтан болох, элдэв саад тотгороос ангид байх ёстой. Багц хуулийн агуулга ийм зүйлд чиглэх ёстой"  хэмээн тодотгов.

Бизнес эрхлэгчдийн хувьд ганцхан хуулийг тойрох биш татварын бодлогоо цогцоор нь хэлэлцсэн бол илүү үр дүнтэй байсан гэх саналтай байлаа. Мөн НӨАТ-ыг олоогүй орлогоосоо урьдчилж татварладаг буруу тогтолцоо гэдгийг сануулав

Учир нь бизнес эрхлэгчид уг татварыг төлөхийн тулд зээл авдаг, хуримтлал үүсгэх боломжгүй болдог зэрэг асуудалтай тулгардаг. Буцаад өрийн дарамтад оруулдаг аж.

Энэ дундаас Хүнсчдийн нэгдсэн холбооны захирал Мөнхзул "Татварын бодлого нь ААН-ийг хөгжих, ажиллах хүчний хомсдлыг бууруулах, хүн амын амжиргааг дэмжихэд чиглэсэн байх ёстой" гэв. Ийнхүү цогц бодлогыг хэрэгжүүлэхдээ хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох зэргээр зохицуулах шаардлагатай гэж байлаа.

Мөн бизнес эрхлэгчид их орлого олох тусам их татвар төлдөг шатлалтай байгаа нь зохисгүй хэмээх нийтлэг саналтай байв. Энэ талаар МУУҮА-ийн Хууль эрхзүйн хорооны дарга Э.Ганбат дараах тайлбарыг өгөв.

Түүнчлэн бусад ААН-үүдээс бүртгүүлээгүй бол татвар төлдөггүй зэргээр хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгааг зохицуулах шаардлагатайг сануулж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe