Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Дүнжингарав" хаврын морин уралдааныг зохион байгуулах эсэхи асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү тус арга хэмжээтэй холбоотой шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэр "Наадмаас бусад соёл урлаг, спортын арга хэмжээг арга хэмжээг зохион байгуулахыг аймаг нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийднэ. Хариуцлагаа ч хүлээнэ" хэмээн мэдэгдэв.
Үүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хаврын морин уралдаан зохион байгуулбал 3 сарын 1-ээс хойш, 12-оос дээш насны хүүхэд уралдуулдаг байхаар зөвлөмж гаргана" хэмээн тодрууллаа.
Мөн 2019 онд тус уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэжээ. Улмаар дээрх асуудлыг Засгийн газрын эрх хэмжээнээс хасаж, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд шийдэхээр боллоо. Дашрамд дурдахад Засгийн газраас гаргах зөвлөмжийг дагаж мөрдөхгүй байж болно.
Сэтгэгдэл үлдээх