Хаврын морин уралдааныг сэргээх шийдвэрт оролцсон хурдан морьтой 5 сайд

.Graph
2025-01-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутагт өглөө. Ингэснээр аймгийн удирдлагууд тухайн жил хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг шийдэх юм. 

Тэгвэл Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг олон нийт ихээхэн шүүмжилж, хүүхдийн эрхийн эсрэг үйл явдал боллоо хэмээн үзэж байна. 

Энэхүү шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдаанд эрх ашгийн зөрчилтэй буюу хурдан удмын адуутай ТАВАН сайд оролцсон. Тэдгээрийг дурдвал, 

  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 5 адуутай.

  • Сангийн сайд Б.Жавхлан

Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 75 адуутай.

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 146 адуутай.

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Хөрөнгө орлогодоо мэдүүлснээр хурдан удмын 5 адуутай.

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуугүй гэж мэдүүлсэн ч 2024 онд Алдарт уяач цол хүртэж байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe