Архангай аймаг болон Дундговь аймгийн Сайнцагаан сум тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулахыг хоригложээ.
Архангай аймаг 1-р сарын 21-нд тус аймгийн засаг дарга захирамж гарган 5-р сарын нэгнийг хүртэл морины уралдаан, үсэргээ сунгаа зохион байгуулахыг аймгийн хэмжээнд хоригложээ. Мөн Дундговь аймгийн засаг дарга С.Бат-Оргил 1-р сарын 28-нд захирамж гарган аймгийн хэмжээнд мөн дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хоригложээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд 11-р сараас 5 сарын нэгнийг хүртлэх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглосон дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх