Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонголын хүрээнд Таван толгой түлш компанийн шахмал түлшийг шүүмжилж байсан. Ийнхүү Таван толгой түлш компанид угаасан эрчим хүчний нүүрс нийлүүлсэн Энержи Ресурс ХХК-ийг буруутгах хандлага газар аваад байгаа юм.
Улмаар тус компанийн захирал Г.Батцэнгэл "Ажил хийсэн нь буруудаж, хуруугаа ч хөдөлгөөгүй хэн нэгний дайралтад өртөж явдаг нь хорвоогийн жам юм даа" хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Мөн дараах мэдээллийг хүргэжээ.
Зөв ойлголт, бодит мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзээд энэхүү урт постыг орууллаа, хүлцэл өчье
Энержи Ресурс ХХК 2018 оноос хойш зах зээлийн ханшаар 150 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 сая тонн угаасан эрчим хүчний нүүрс Таван толгой түлш компанид үнэ төлбөргүй нийлүүлсэн. Энэхүү тоо хэмжээ нь хоёр талын 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар баталгаажсан. Энэ хугацаанд яг ижил төрөл, чанарын 6 сая тоон буюу 300 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий миддлингийг гадаад дотоодын харилцагчдад борлуусан.
Дашрамд дурдахад бид 2025 оны эхний сарын байдлаар 13 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий 80 орчим мянган тонн миддлингийг МХБ-ийн цахим дуудлага худалдаагаар арилжаалаад байна. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханхонгор, Даланзадгад болон бусад сумдын иргэд, аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгуулагуудад бид миддлингээ үнэ төлбөргүй нийлүүлж ирсэн.
Иргэд маань бид энэ ажлаа цааш үргэлжлүүлэх шаардлага, ач холбогдол байгаа эсэх талаар санал бодлоо өөрийн орон нутгийн удирдлага, тойргоос сонгогдсон төрийн түшээддээ уламжлах болтугай.
6,000 ккал дээш илчлэгтэй миддлинг нүүрсийг “хог” гэж нэрлээд байгаа зарим нөхдүүд өөрсдөө “танай нүүрсийг авъя, хятадуудад зуучилъя” гээд явж байсан, харин компани нүүрсээ биржээр борлуулах бодлого барьж байгаа учир татгалзан хариу өгсөнд хорсож өш санасан юм байлгүй дээ.
Миддлинг үнэ төлбөргүй нийлүүлсэн хугацаанд бид энэхүү миддлингээс аливаа борлуулалтын бодит орлого олоогүй хэдий ч хууль тогтоомжийн дагуу үнэ төлбөргүй нийлүүлсэн миддлингтэй холбоотой 20 орчим трб төг НӨАТ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнаж төлсөн.
Мөн хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу зөвхөн миддлинг үнэ төлбөргүй нийлүүлж байсан хугацаанд бид холбогдох зохицуулалтанд хамрагдах бусад 24 аж ахуйн нэгжийн адилаар хамрагдаж агаарын бохирдолын төлбөрөөс 30 орчим трб төг чөлөөлөгдсөн.
Татвар төлөх, чөлөөлөгдөх эрх үүрэг нь хүчин төгөлдөр хуулийн хүрээнд зохицуулагдаж үйлчилдэг зүйл билээ.
Ухаа худагийн уурхайн олборлолт эхэлсэн 2009 оноос хойш компани агаарын бохирдлын төлбөрт нийт 70 орчим трб төг төлсөн бөгөөд аливаа татвар хураамж төлөх үүргээ хуулийн хүрээнд биелүүлээд явна
Аливаа үйлдвэрлэл, технологийн схемын дагуу явагдаж манай үлдвэрийн хувьд түүхий нүүрс баяжуулах явцад тэжээлийн орц хольцоос хамаарч:
1) 40-60% нь 8-12% үнслэгтэй баяжуулсан коксжих нүүрс
2) 10-30% нь 18-23% үнслэгтэй баяжуулсан коксжих чанаргүй нүүрс (миддлинг эсвэл эрчим хүчний нүүрс гэж бас нэрлэдэг)
3) 10-15% хуурай чулуулаг хаягдал гардаг бөгөөд отвал буюу хаягдалын даланд хуримтлуулдаг
4) 10-15% шингэн хаягдалд агуулагдасан шавар бөгөөд
усгүйжүүлэх процессын явцад шүүгдэж гарсан лаг нь дахин боловсруулалтад ордог эсвэл отвал руу ачигдадаг
Сэтгэгдэл үлдээх