Долдугаар сарын эхээр Япон улсын Эзэн хаан, Хатан хаан нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр товлогдсон тухай Японы хэвлэл мэдээлээд байна.
Энэ нь хосууд хаан ширээнд сууснаас хойш 2023 онд Индонез, 2024 онд Их Британийн дараагаар гадаадад хийж буй гурав дах сайн санааны айлчлал нь болох юм.
Япон улсын Эзэн хаан, Хатан хаан хоёр долоо хоног орчим манай улсад байж, Үндэсний уламжлалт баяр наадамд оролцохоор төлөвлөжээ.
Тус улсын Эзэн хаан 2007 оны долдугаар сард угсаа залгамжлагч хунтайж байх үедээ Монгол Улсад айлчилж байсан бөгөөд дэлхийн II дайны дараа хуучин ЗХУ-д олзлогдож амь насаа алдсан 2000 орчим япон цэргийн шарил хадгалагддаг дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх