Менингококкт халдвар авсан хүүгийн бие хүндэрч, энджээ

.Graph
2025-01-31

Налайх дүүрэгт менингококтт халдвар авсан гурван настай хүүгийн бие хүндэрч, үдээс өмнө энджээ.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр "Налайх дүүрэгт гарсан өвчлөл бол эмчид үзүүлэх, эмнэлэгт хандах гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал маш хүндэрсэн байсан. Ингээд эмч нар очиж ажиллаж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ч эндлээ" гэсэн юм. 

Эндсэн хүүгийн ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй бөгөөд одоогийн байдлаар өрхийн эмнэлгийн хяналтад антибиотикийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe