Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

.Graph
2025-01-31

Налайх дүүрэгт менингококктын халдвар авсан гурван настай хүү өнөө өглөө нас барсан. Тэгвэл Баянгол дүүрэгт мөн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байна. 

Менингококкт халдвар нь хоёр төрлөөр халдварладаг аж. Эхнийх нь тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж. Энэхүү халдварын үеэр ухаан санаа балартаж, хүчтэй өвдөх, татах, хэт өндөр халуурах зэрэг шинж илэрдэг байна. 

Хоёр дахь хэлбэрийн халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарч, хордлогын шокоор хүндэрдэг. Энэ хэлбэр бол хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангилалтай. Энэхүү халдварын нэн хүнд хэлбэрээр өвдсөн бол бөөрний дээд булчирхайд үхжилт өгч, 100 хувь нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингит гэж ярьдаг нь энэ халдвар юм. Биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг хүнд өвчин аж.

Сэтгэгдэл үлдээх

🙏🏻.

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻.

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻.

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻.

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻

Иргэн

Дэмжих үү?

0 0

🙏🏻

Иргэн

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe