Баянзүрх дүүргийн 26-р хороонд өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, уг хороонд байрлах цэцэрлэгээс илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас мэдээлэв. Одоогийн байдаар сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтлуудыг тодорхойлж байгаа аж. Шинжилгээний хариу 24-72 цагт багтан гарах юм.
ХӨСҮТ-өөс 2025, 2026 оныг менингококкт халдварын их дэгдэлтийн жил хэмээн үзэж байгаа. Саяхан Налайх дүүрэгт уг халдварыг авсан гурван настай хүү эндсэн. Мөн Баянгол дүүрэгт ч сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Халдвараас сэргийлэх аргыг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл үлдээх