ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн үед улирлын шинж чанартай "коронавирус-43" хэмээх коронавирусийн төрлийн вирус шинээр бүртгэгджээ. Энэхүү вирус нь жилийн дөрвөн улиралд идэвхтэй байдаг ч хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний шалтгаан болдог байна.
Томуу, томуу төст өвчин үүсгэгч бусад вирусийн хувьд бол илрэх нь бага байгаа аж. Тухайлбал, реновирусийн тархалт өнгөрсөн долоо хоногт 16 хувь байсан бол одоо 2 хувь болж буурчээ. Мөн бокавирусийн халдвар бага зэрэг байгаа гэж мэдээллээ.
Мөн эдгээр вирус хавсрах тохиолдол байгааг ХӨСҮТ анхааруулж, ариун цэврээ сайтар сахиж, амны хаалт зүүхийг уриаллаа. Ялангуяа, вирусийн хавсарсан халдвар нь 0-5 насны хүүхдэд зонхилон тохиолдож байна.
Сэтгэгдэл үлдээх