Нийслэлийн ээлжит томилгооны эзэд

Ж.Номин
2025-02-03

НИТХ-ын төлөөлөгч нарыг Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг, өмчит, төсөвт байгууллагын даргаар томилж эхэллээ. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг Соёлын төв өргөөний даргаар, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг Гэрлэх ёслолын ордны захирлаар тус тус томилсон байна. 

Л.Ариунтуяагийн хувьд Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд өмнө нь  Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин Ү.Оюунзулын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан нэгэн.

Түүнчлэн тэд хоёул 2020 оноос хойш НИТХ-д төлөөлөгчөөр ажилласан буюу 2 дахь удаагаа НИТХ-д сонгогдсон юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe