Нарны зайн системийн угсралт, суурилуулалтын операторч бэлтгэх богино хугацааны сургалт 2026 оны арваннэгдүгээр сарын 9–22-нд болно.
Сургалтыг “Санержи Солюшн” ХХК, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний тэнхим хамтран зохион байгуулж, онол, практикийг хослуулан явуулах юм. Оролцогчид нарны зайн системийн үндсэн ойлголт, тооцоолол, тоног төхөөрөмжийн ажиллагаа, угсралт, суурилуулалт болон аюулгүй ажиллагааны мэдлэг эзэмшинэ. Мөн зах зээлд ашиглаж буй технологиудын ялгаа, харьцуулалтыг судлах аж.
Сургалтад инженер, техникийн ажилтнууд, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой иргэд, малчид хамрагдах боломжтой. Зохион байгуулагчдын мэдээлснээр, 2026 онд тус сургалтад 10 гаруй аймгийн 120 гаруй хүн хамрагджээ.
Бүртгэл, лавлах: 9930-2449, 8935-2551
Цахим хуудас: www.sunergysolution.mn
Сэтгэгдэл үлдээх