Н.Эрдэнэхүү: Утаагүй бол хавдрын өвчлөл 30 хувь буурах боломжтой

.Graph
2025-02-03

Төрийн ордонд "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү утаа хавдрын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөв. 

Тэрээр "Утааны асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрлээ. Бид түүхий нүүрсээ яриад байна, бас шахмал түлшийг ярих ёстой. Үүнийг мэргэжилтнүүд ярихад их айдастай байдаг юм шиг байна. Судалгаа харвал, амьсгалын замын өвчныг 13-18 хувиар, зүрх судасны, мэдрэлийн өвчнийг 30-32 хувиар ихэсгэж байна. ХСҮТ 2017-2018 онд судалгаа хийгээд 2023 онд хэвлэсэн байдаг. Утаа багасвал зүрх судасны өвчлөл, жирэмсэн эхийн зулбалт, хүүхдийн дутуу хөгжил, тархинд цус харвах зэрэг өвчин багасх боломжтой. Ялангуяа, хавдрын өвчлөл 30 хувиар буурах боломжтой юм" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe