Менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдлын биеийн байдал дунд зэрэг байна

.Graph
2025-02-03

2025 он гарснаас хойш менингококкт халдварын батлагдсан нэг тохиолдол илэрсэн бөгөөд халдвар авсан гурван настай хүү эндсэн билээ. Одоогийн байдлаар Баянзүрх болон Баянгол дүүрэгт бүртгэгдсэн хоёр сэжигтэй тохиолдол байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны тархвар судлаач Ч.Уртнасан "ХӨСҮТ-д Баянгол болон Баянзүрх дүүргээс бүртгэгдсэн хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд. Тууралт нэмэгдээгүй, тогтвортой, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Шинжилгээний хариу энэ сарын 4-6-ны хооронд гарна. Менингококкт халдварын вакциныг масс маягаар хийдэггүй, халдварын голомтын үед хийдэг. Мөн халдварын ойрын хавьтлуудад энэхүү вакциныг хийдэг. Халдвараас хамгийн сайн хамгаалдаг зүйл нь хоолой зайлах. Халдвар үүсгэгч нь хоолойд 2-8 хоног байршдаг. Насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь нян тээж байдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө өвдөхгүй ч халдвар тараагаад яваад байдаг талтай. Хоолой байнга тороод, эвгүй болоод байвал хоолойгоо сайн зайлах хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe