Хавар хүүхдээр хурдан морь унуулах шийдвэрийг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байна

Ж.Номин
2025-02-03

"Бүх нийт боловсролын төлөө! иргэний нийгмийн үндэсний эвсэл", "Монголын Залуучуудын Эвсэл"-ээс “Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөл”-ийг цахимаар гаргаад байна. Одоогоор uih.mn дээр байршуулсан тус өргөдлийг 946 хүн дэмжиж, цахимаар гарын үсгээ зуржээ. 

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хурдан морины уралдааныг 3 сарын 1-нээс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг, орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэн. 

Гэтэл Засгийн газрын уг шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байгаа билээ. 

Иймд өргөдөл гаргагч байгууллагуудын зүгээс уг асуудалд хамаарах сайд, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг тухайн тогтоолыг дахин хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсэн цахимаар өргөдөл байршуулсан байна. 

Иргэн та уг саналыг дэмжиж байвал 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхдийн төлөө https://www.uih.mn/petition/view/183 тус холбоосоор орж, саналаа өгөөрэй. 

Сэтгэгдэл үлдээх

Хаврын улиралд морь уралдуулахыг хорих хэрэгтэй..

Цогзолмаа

Дэмжих үү?

0 1

Хүүхдийн амиар дэнчин тавихаа больё

Мичидмаа

Дэмжих үү?

0 1

Эсэргүүцэж байна.

Ж.Мөнхбаяр

Дэмжих үү?

0 1

Уралдааныг дэмжихгүй

Badamsuren

Дэмжих үү?

1 1

дэмжихгүй

Байгалмаа

Дэмжих үү?

0 0

hell nahhh

Anandbat Bazar

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe