Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ төдийгүй мэргэжлийн спортын түүхэнд урьд өмнө нь сонсогдож байгаагүй өвөрмөц дуулиантай солилцоо өчигдөр боллоо. Тодруулбал “Лос-Анжелес Лейкерс”, “Даллас Маверикс”, “Юта Жазз” гэсэн гурван багуудыг хамарсан том солилцооны үр дүнд өнөө цагийн лигийн нүүр царай болж буй 25 настай Словень холбогч Лука Дончич Лос-Анжелес Лейкерс багт ирсэн бол ид үедээ яваа самбарын тоглогч Энтони Дэйвис Даллас Мавериксийг зорилоо.
Солилцооны задаргааг хүргэхэд
Мэргэжлийн спортод баг, тоглогчдын хооронд наймаа, солилцоо болж байдаг нь энгийн зүйл ч гэсэн ийм супер "халз тулсан" наймаа их содон, бүүр лигийн түүхэнд байгаагүй "цочир сонин" өвөрмөц наймаа боллоо гэж бичигдээд эхэллээ. Тоглогч, дасгалжуулагч, менежер, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, сагсан бөмбөг сонирхогчид бүгд л энэ тухай бичиж, үзэл бодлоо илэрхийлж байна. Мэргэжлийн багууд, менежерүүд ярилцаад хийж буй наймаа болохоор аль алиндаа л ашигтай наймаа болсон гэж үзэж болно.
Өнгөрөгч улиралд бүсийн аваргаар шалгарч, аваргын төлөө өрсөлдсөн Даллас Мавериксын хувьд багийн удирдлагуудтай харилцаа тааруу, байнгын бэртлийн асуудалд өртдөг, жингийн илүүдэлтэй /Лука Дончич бэртэл авснаас хойш 122кг жинтэй болсон гэж ESPN мэдээлсэн/ Лука Дончичийг Лос-Анжелес Лейкерс баг руу явуулснаар түүнтэй хийх SuperMax буюу 5 жилийн 345 сая доллараа хэмнэлээ. Харин түүний оронд бүрэлдэхүүндээ оноо авах чадвартай, самбарын хамгаалалттай Энтони Дэйвисийг авчирснаар хамгаалалтаа сайжруулж аваргын төлөө ойрын 2-3 жил зүтгэхээр болж байна. Харин "Лос-Анжелес Лэйкерс" ЛеБрон Жэймсийг зодог тайлах цагт (эсвэл өөр баг руу шилжих) үед Лука дээр түшиглэсэн дараа үеэ бэлдэх гэсэн ирээдүйгээ харсан сонголт хийсэн нь тодорхой.
Энэ солилцооны шуугианд дарагдсан нэгэн солилцоо боллоо.
Сакраменто Кингс, Сан-Антонио Спөрс, Чикаго буллс гэсэн 3 багуудын хооронд солилцоо яригдаж сүүлийн үед багаас явна хэмээн илт зарлаад байсан лигийн хурдтай шилдэг холбогч нарын нэг Де’Арон Фокс Сан Антонио Спөрс явж, шинээр гарч ирж буй супер од Виктор Вембаняматай хамтран ойрын ирээдүйд франчайзын баг болохын үндэс суурь боллоо.
Чикаго Буллс ч мөн энэ наймаанд оролцож байгаа бөгөөд наймааны нэг хэсэг болгон Зак ЛаВиныг Кингс рүү илгээж байна.
ESPN-ийн Шамс Шараниагаар дамжуулан худалдааг бүрэн эхээр нь дараах байдлаар үзүүлэв.
Лигийн солилцооны цонх манай цагаар хоёрдугаар сарын 7ны өдрийн шөнийн 4 цагт албан ёсоор хаагдана.
Сэтгэгдэл үлдээх