Америкын дуу хөгжмийн салбарын шилдгүүдээ тодруулдаг Грэммийн шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.
67 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр 2023 оны 9-р сарын 16-наас 2024 оны 8-р сарын 30-ны хооронд сонсогч олны хүртээл болж цацагдсан дуу хөгжим, бичлэг, цомог, хамтлаг дуучид уран бүтээлчдийн дундаас нийт 94 төрөлд шилдгийг шилдгүүдийг тодруулан шагнал гардуулаад байна.
Нэр дэвшигчдийг АНУ-ын Дуу бичлэгийн академийн гишүүд сонгон тодруулсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сарын 8-ны өдөр Paramount+ платформоор шууд дамжуулан зарлаж байсан. Дуучин Бейонсе энэ удаагийн наадамд 11 шагналд нэр дэвшсэнээр Грэмми шагналд нэр дэвшсэн тоогоороо дээд амжилт тогтоогоод байгаа бол Кендрик Ламар, Чарли XCX, Билли Айлиш нар тус бүр долоон номинацид нэр дэвшсэнээр удаалсан байна. Эдгээр дөрвөн уран бүтээлч бүгд “Оны шилдэг цомог” төрөлд өрсөлдөх бөгөөд энэ шагналын төлөө Чаппел Роан, Сабрина Карпентер, Андре 3000, Жейкоб Коллиер нар мөн нэр дэвшжээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос Анжелес хотын Crypto.com Arena цогцолборт 22 дах жилдээ зохион байгуулагдаж, Өмнөд Африкийн комедиан Трэвор Ноа арга хэмжээг 5 дах жилээ дараалан хөтлөн явуулж, Америкийн CBS телевиз шууд дамжууллаа.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хот өнгөрсөн сард дэгдсэн асар их сүйтгэл дагуулсан ой хээрийн түймрийн дараа хэвийн амьдралдаа орж буй үед энэхүү шоу болж байгаараа онцлог юм. Хөтлөгч Тревер Ноа ёслолыг нээж хэлсэн үгэндээ, түймэртэй тэмцэх тэргүүн шугамд ажилласан хүмүүст хүндэтгэл үзүүлж, Дуу бичлэгийн академи хандив цуглуулах ажиллагаа эхлүүлсэн талаар ярилаа.
Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Billie Eilish, Chappell Roan, Charli XCX, Sabrina Carpenter, Chris Martin, Cynthia Erivo, Janelle Monáe, Stevie Wonder зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна.
Ингээд энэ жилийн Грэмми наадмын гол шагналын эзэд:
Энэ жилийн Грэмми наадмын “Оны шилдэг рок үзүүлбэр/уран бүтээл”-ээр шалгарсан Их Британийн домогт Beatles хамтлагийн “Now and Then” хэмээх 2023 оны 11 сард гарч байсан дуу наадмын түүхэн дэх анхны хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтсэн шагналт уран бүтээлээр тодорсон байна.
Мөн түүнчлэн дуучин Beyoncé нэг жилд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн болон нийт Грэмми наадамд 99 төрөлд нэр дэвшсэнээрээ хамгийн олон удаа нэр дэвшсэн уран бүтээлчээр өөрийн эр нөхөр Jay Z-тэй эн зэрэгцэн ирж, дээд амжилтыг тогтоогоод байна.
Сэтгэгдэл үлдээх