Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 5-н буюу маргаашнаас хүйтний эрч чангарна гэж мэдээллээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Иймд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байх зорчих тохиолдолд автомашин техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчино уу.
Сэтгэгдэл үлдээх