Яндангаа буулгаж, цахилгаан халаалтад шилжсэн айлуудын цахилгаан төлбөр өндөр гарч байгаа тул буцаад гал түлж эхэлсэн. Тэгвэл тэдэнд урамшуулал олгох асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "2022 онд Агаарын тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ.
LNG/LPG гэсэн хийн 2 сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж бна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна.
Нэг жишээ хэлье. Гэрт LPG халаагч, плиткатай тавьж 1 сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25 аас дээш градус байхаар тохируулж( автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын 7 сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахаад уг айл 83000 орчим төлөхөөр бна. Мэдээж дулаалга маш чухал. Та бүхэн саналаа илэрхийлээрэй. Троллууд хэрэггүй" гэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх