Нийслэлд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо

Ц.Чимэдцэеэ
2025-02-04

Авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэж байна.

Улмаар нийслэлд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаягдлыг хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Иймд, олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв.

Түүнчлэн хог ангилан ялгах, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа дурджээ.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe