Ж.Чинбүрэн: 2017-2024 онд 779 иргэн угаартаж нас барсан, энэ бол баттай тоо

.Graph
2025-02-04

Төрийн ордонд "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2017-2024 онд угаартаж нас барсан иргэний тоог 779 гэж баталлаа. 

Тэрээр "Яг хэдэн хүн угаартаж нас барсан бэ гэдэг асуудал маргаан дагууллаа. Монгол Улс даяар угаартаж нас барсан хүний тоог 2017-2024 оны байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газраас тодруулахад 779 гэдэг тоог хэлсэн. ЭМЯ-аас хэлж буй 163 гэдэг тоо бол эмнэлгийн тусламж аваад нас барсан хүний тоо байгаа юм. 2017-2021 он болон 2023, 2024 оныг харьцуулаад үзэхэд, сүүлийн 2 жил нас баралт хоёр дахин нэмэгдсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe