Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль долоо хоног халаалтгүй хүйтэн барилгад хичээллэж байна. Сурагчдын хувьд хичээлдээ гадуур хувцастайгаа сууж байгаа бөгөөд гар нь бээрч, зарим сурагчид нь ханиад хүрч, хичээлдээ ирээгүй байна. Жишээлбэл, нэг ангийн 33 хүүхдээс 14 нь л хичээлдээ ирсэн бөгөөд бусад нь өвчтэй байгаа аж.
Сүхбаатар дүүргээс уг асуудлаар тодруулга авахад халаалт тасарсан шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд тодруулж чадахгүй байгаа бөгөөд өнөөдрөөс тус сургуулийн хичээлийг цахимд шилжүүлсэн гэв.
Түүнчлэн өнгөрсөн шөнө тус орчимд дулааны шугам задарч, 16-р сургуулиас гадна 234-р цэцэрлэг, 69-р цэцэрлэг зэрэг 4 аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болжээ.
Сэтгэгдэл үлдээх