Монголын сагсан бөмбөгийн холбооны 2024-2025 оны эмэгтэй үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа.
Уг ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын эмэгтэй тамирчид Ази тивдээ, мөн бүс нутгийн хэмжээнд гарч тоглох боломж бүрдэж буйг сагсан бөмбөгийн холбооноос онцоллоо. МСБХ-ны хамт олон шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээс хойш эмэгтэй лигийн шилдгүүдээ тодруулдаг энэхүү ёслолын арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
МСБХ-ны эмэгтэй Үндэсний дээд лигийн 2024-25 оны улирлын шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг шинэ тоглогч-Б.Гэрэлмаа (АОДЭ М Винкс)
Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.6 оноо, 3.7 самбар, 2.8 оновчтой дамжуулалт, 42 хувийн довтолгоо дунджилсан байна.
Шилдэг зургаа дахь тоглогч-М.Сэргэлэн (Аравт)
Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 8.5 оноо, 3.3 самбар, 1.9 оновчтой дамжуулалт, 39 хувийн довтолгоо дунджилсан байна.
Амжилт нь ахисан тоглогч-Т.Үлэмж (Омни Хүлэгүүд)
Тэрээр өнгөрсөн улиралд 2.7 оноо, 5.3 самбар, 0.8 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол энэ улиралд 15 тоглолтод 8.0 оноо, 7.4 самбар, 1.1 оновчтой дамжуулалт дунджилжээ.
Шилдэг хамгаалан тоглогч-Б.Өнөрзаяа (Аравт)
Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.8 оноо, 4.2 самбар, 3.3 оновчтой дамжуулалт, 3.8 бөмбөг таслалт дунджилсан байна.
Шилдэг дасгалжуулагч-Фран Гарсиа (Улаанбаатар Амазонс)
Улаанбаатар Амазонс баг энэ улиралд “15-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.
Шилдэг олон улсын тоглогч-Грэйс Берг (Улаанбаатар Амазонс)
Тэрээр энэ улиралд 19.9 оноо, 7.5 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилсан байна.
Үнэ цэнтэй тоглогч буюу MVP-Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс)
Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 19.0 оноо, 9.7 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 49 хувийн довтолгоо дунджилсан байна. Мөн Улаанбаатар Амазонс баг нь улиралд “14-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм
Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудаас плэй-оффт өрсөлдөх 4 баг тодорч, цувралын тоглолтууд явагдаж байгаа. Нийт зургаан багт өрсөлдсөнөөс плэй-оффын шатанд “Улаанбаатар Амазонс” VS “АОДЭ М Винкс” багууд, “Омни Хүлгүүд” VS “Аравт” багууд хоорондоо тоглохоор учраа таарсан.
Сэтгэгдэл үлдээх