Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийлээ.
Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.
Түүнчлэн “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой боллоо.
Ташрамд, өнөөдрийн байдлаар манай улсын эхийн эндэгдлийн түвшин 1990 онтой харьцуулахад 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл үлдээх