АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цагаачлалын бодлогоо чангатгах хүрээнд 1.44 сая хүнийг албадан гаргахаар төлөвлөж байна.
АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны (ICE) танилцуулсан мэдээлэлээр 2024 оны 11 сарын 24-ний өдрийн байдлаар АНУ-д хууль бусаар амьдарч буй 1,445,549 иргэн байна. Үүнээс хамгийн олон цагаачийг Гондурас (261,651), Гренада (253,413) болон Мексик (252,044) руу албадан гаргана. Харин Монгол улсын хувьд 461 иргэн цагаачийн асуудалтай хэмээн бүртгэгдсэн. Мөн он гарснаас хойш визний асуудалтай 11 иргэн нэмж бүртгэгдсэн байна.
Цагаан ордонд төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Нэгдсэн улсын 47 дэх ерөнхийлөгч Д.Трамп тангарагаа өргөсөн даруйдаа цагаачлалын бодлогыг чангатгах ажлын хүрээг эхлүүлэн хууль бус цагаачлалыг зогсоож, хилийн хана барих, визний хатуу зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ аваад эхэлсэн билээ. Мөн тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд амлаад байсан АНУ-ын түүхэнд дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг эхлүүлж "үй олноор нь нутаг буцаах" ажиллагаагаа үүрэгт ажлаа хүлээн авснаас эхний өдрөөс хэрэгжүүлж буй.
Сэтгэгдэл үлдээх