Erasmus+ RETEACH төсөл хэрэгжиж эхэллээ

.Graph
2024-12-26

Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой Үндэсний хэмжээний төсөл албан ёсоор эхэлж байна.

Уг төсөл 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Европын 3 их сургуулиуд болон Монгол улсын 5 их сургууль, 3 байгууллага хамтран хэрэгжүүлэх юм.

🔸Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university

🔸Universitatea TRANSILVANIA din Brasov

🔸Università degli Studi di Palermo

🔸CESIE ETS

🔸Боловсролын яам

🔸Боловсролын ерөнхий газар

🔸Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн

🔸Монгол Улсын Боловсролын Их Сургууль

🔸МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль

🔸Hangai Global University

🔸Дархан Дээд Сургууль

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university ажиллана.

Төслийн үр дүнд Ногоон хэлэлцээр ба дижитал хөтөлбөрт нийцүүлэн Европ дахь багшийн боловсролын бодлого, үйл ажиллагааны сургалтын багц болон үндэсний бодлоготой уялдуулсан “Багшийн боловсролын 2027-2032 оны стратеги” боловсруулагдахын зэрэгцээ багшийн боловсролын бодлого, үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудын ажилтнууд чадавхжиж, багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийн туршлагуудыг нутагшуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe