Монгол Улсын Засгийн газраас баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд БСҮХ-ийн Гадаад хэлний төвөөс 2022-24 онд зохион байгуулсан үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх хэлэлцүүлгийг БСҮХ-ийн захирал, доктор М.Итгэл нээж үг хэллээ.
Англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн үр дүнгийн талаар ГХТ-ийн менежер Г.Баянзул, хиймэл оюун ухааныг англи хэлний сургалтад ашиглах тухай ГХТ-ийн ажилтан П.Тунгалагтамир нар мэдээлэл өгч 2023-2024 онд хэрэгжсэн Зөвлөгч сурагч, Велком хөтөлбөрт хамрагдсан багш, суралцагчдын төлөөлөлд батламж гардуулсан. Мөн “Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо” ТББ-ын зөвлөх, англи хэлний багш З.Амаржаргал Extensive Reading арга зүй, Enrichment хөтөлбөрийн үнэлгээний үр дүнд хийсэн судалгааг танилцуулав.
Үндэсний хэмжээнд англи хэлний сургалтын чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах чиглэлээр бодлогын төлөвлөлтөд ТЕСОЛ мэргэжилтнүүд, англи хэлний багш судлаачдын оролцоог хангаж санаа бодлыг тусгах зорилготой тус хэлэлцүүлэгт БСҮХ, БЕГ-ийн удирдлага, мэргэжилтнүүд, их, дээд сургууль, ЕБС-ийн англи хэлний багш, судлаачид, Бүх нийтийн англи хэлний хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон хөтөлбөрүүд, үйл ажиллагаанд оролцсон багш нар, сурагчид, хамтран ажилласан байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Сэтгэгдэл үлдээх