АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын хөгжлийн агентлаг буюу USAID-ийг татан буулгана гэдгээ мэдэгдсэн. USAID нь дэлхийн хамгийн том тусламжийн байгууллагуудын нэг бөгөөд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн 42 хувийг эзэлдэг. Америкийн Засгийн газраас жил бүр нийт төсвийн нэг хувийг USAID байгууллагад олгодог байна. Тэгвэл энэхүү мөнгө зорилтот хүмүүстээ хүрдэггүй, авлигын улмаас хулгайлагддаг гэж үзэн татан буулгаж буй аж. Энэхүү шалтгаанаас гадна биологийн зэвсэг бүтээх ажлыг санхүүжүүлсэн, тагнаж чагнасан гэх асуудлаар мөн буруутгаж байна.
USAID Монгол байгууллагын сүүлийн үед хэрэгжүүлсэн онцлох төслүүд
- USAID байгууллага нь 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
- Уг байгууллага нь 1990-2022 оны хугацаанд Монгол Улсад 600 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.
- Тухайлбал..
“Ковидын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах” төсөл
- 2021-2022 оны хугацаанд уг төслийг хэрэгжүүлсэн.
- Энэ хүрээнд 11 аймгийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа, сургалт хийсэн байна.
- Мөн амьсгалын аппаратны тохирyyлга хийх зориулалт бүхий 4 сая гаруй ам. долларын үнэтэй 50 ширхэг хиймэл уушиг хүлээлгэн өгсөн.
Зудын яаралтай хариу арга хэмжээ төсөл
- Энэхүү төсөлд нийт 700,000 ам.долларын санхүүжилт олгосон.
- Төслийн хүрээнд Архангай аймгийн 650 өрх, Дорноговь аймгийн 450 өрх тус бүрт 320 кг хорголжин тэжээл олгосон.
- Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Архангай, Дорногвь аймгийн зорилтот бүлгийн 2000 малчин өрхөд 8 шуудай тэжээл, эрүүл ахуй, ариун цэврийн багц олгожээ.
Монгол Улсад жижиг дунд бизнесийг хөгжүүлэх төсөл
- Монгол Улсад жижиг дунд бизнесийг хөгжүүлэх "BEST" хөтөлбөр нь 2019-2024 онд амжилттай хэрэгжжээ.
- Энэхүү төсөлд 34 мянган бизнес эрхлэгч хамрагдаж, 5397 компани 100.4 сая ам.долларын авчээ.
- Төслийн үр дүнд 4557 шинэ ажлын байр бий болсон, 1438 байгууллага засаглалаа сайжруулсан байна.
USAID татан буугдсанаар зогсох эрсдэлтэй төслүүд
Монголын эрчим хүчний засаглал төсөл
USAID нь 1990 оны эхэн үеээс Монголын эрчим хүчний салбарыг дэмжиж тусламж үзүүлж ирсэн байна. Энэ хүрээнд “Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийг 2022-2027 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн нийт санхүүжилт 12 сая ам.доллар. Хөтөлбөрийн хүрээнд:
- Цахилгаан болон дулааны эрчим хүчний системийн төлөвлөлт болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах
- Эрчим хүчний салбарын зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- Орчин үеийн эрчим хүчний технологи нэвтрүүлэхийг дэмжих юм.
Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх төсөл
- Энэхүү төсөл нь 2019-2024 онд хэрэгжсэн “BEST” хөтөлбөрийн хоёр дахь ээлж юм.
- Төслийг 2025-2030 онд 10 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- Төсөлд компаниудыг сонгон шалгаруулж эхэлсэн байжээ.
"Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" (MACSS) хөтөлбөр
- MACSS хөтөлбөр нь 2023-2028 оны хооронд таван жилийн хугацаанд үргэлжилнэ.
- Хөтөлбөр нь Монголын ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх зэрэг олон талт үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Сэтгэгдэл үлдээх