Мөс цөмрөх аюултай хэвээр байна

Ц.Чимэдцэеэ
2025-02-05

Манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан хоёрдугаар сарын 1-ний байдлаар 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см бага байна.

Мөн голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe